Ричард Гир 68 насандаа аав болно

Холливудын жүжигчин, өдгөө 68 настай Ричард Гирийн гэргий 35 настай жүжигчин Алехандра Сильва бие давхар болсон талаар Испанийн ABC портал мэдээлжээ. Хосууд өнгөрсөн дөрөвдүгээр сард албан ёсоор гэрлэсэн юм.

Ричард Гир, Алехандра Сильва нар 2014 онд Италид уулзаж дотноссон. Тэр үед Ричард Гир гэрлэлтээ цуцлуулах өргөдлөө өгчихөөд Европоор амарч байсан аж. Алехандра бүр эртнээс л Гирийг мэддэг байж. Учир нь Ричард Гир ирээдүйн найз бүсгүйнхээ аав, хөлбөмбөгийн “Реал Мадрид” клубын дэд ерөнхийлөгч байсан Игнасио Сильватай  эртний танилууд байжээ.

Ричард Гир, Алехандра нар Испанийн Hola сэтгүүлд ярилцлага өгч, хуримын зургаа татуулсан байна. Тэрбээр “Би энэ дэлхийн хамгийн жаргалтай хүн. Миний эхнэр Алехандра ухаалаг, сайхан, хөгжилтэй бүсгүй” гэж ярьсан бол залуу бүсгүй нөхөртөө маш их хайртайгаа хэлж, Ричардыг их романтик хүн гэж тодорхойлжээ.

 

 

 

Холбоотой мэдээлэл
3 Comments
  1. Anonymous says

    Өө лалрын шалиг өвгөн

  2. зочин says

    Сайхан л байна ш дээ. Нэг л амьдрах болохоор хүссэнээрээ сайхан амьдрах нь л гоё юм даа.
    Муу үйл хийж, хүмүүсийг болоод өөрийгөө ч сайхан байлгахгүй амьдралаа дуусгаж байгаа нийтлэг парадокс зөндөө л байна.

  3. 123 says

    Үсрээд л 10 жил амьдарна ш дээ Гир /эхнэр ч тэрийг л хүлээж байгаа байх/ хүүхэд нь хэцүү ее,

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.