Фэйсбүүкт галт зэвсгийн бүдүүвч зураг байршуулахыг хоригложээ

“Facebook” нийгмийн сүлжээ 3D принтерээр бүтээх боломжтой галт зэвсгийн бүдүүвч зургийг хуудастаа оруулахыг хориглосон тухай телевизийн “CNN” суваг мэдээлэв.

Өмнө нь Вашингтон муж улсын шүүх Америкийн “Defense Distributed” компанийг 3D-принтерээр хэвлэх боломжтой галт зэвсгийн бүдүүвч зургийг интернетэд оруулахыг хориглосон юм. Гэсэн хэдий ч тиймэрхүү бүдүүвч зургийг хэд хэдэн цахим хуудаснаас олох боломжтой  юм.

“Фэйсбүүк” хуудаст байршуулсан зураг хийгээд иймэрхүү зураг байршуулсан цахим хуудасны холбоосуудыг устгах тухайгаа тус нийгмийн сүлжээ өнгөрсөн пүрэв гарагт зарлажээ.

3D принтерээр хэвлэх боломжтой галт зэвсгийн бүдүүвч зургуудыг интернет сүлжээнд байршуулахыг АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн засаг захиргаа хориглосноос хойш 5 жилийн дараа буюу энэ оны 6 дугаар сард АНУ-ын эрх баригчид иймэрхүү зураг байршуулахыг “Defense Distributed” компанид зөвшөөрчээ. Гэсэн хэдий ч Сиэтл хотын шүүх Д.Трампын захирамжийг түдгэлзүүлсэн юм.

 

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …