ЗТХЯ-ны газрын дарга Б. Махбалыг нэг сар цагдан хорих шийдвэр гаргажээ

Засгийн газрын XIII байр буюу Зам тээврийн хөгжлийн яаманд өчигдөр 22.00 цагийн үед тус яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Г-н амь насанд халдсан гэх  тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга М-г нэг сар цагдан хорих шийдвэр гаргажээ.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас“Сүхбаатар дүүргийн прокурорын газраас гаргасан Бадамын Махбалыг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2, 14.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
Б.Махбалдыг 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн яллагдагчаар 1 /нэг/ сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна” гэж мэдээллээ.

 

 

 

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …