Н.Энхбаяр: Монголчууд залхуурснаас болж оюун ухаан нь хөгшрөөд байна

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяртай ярилцлаа. Архангай аймгийн Өгий нуурт болсон Триатлоны улсын аварга шалгаруулах тэмцээний сонирхогчийн ангилалд оролцсоных нь дараахан түүнийг ярилцлагад урьсан билээ.

-300 метр сэлж, таван км дугуй жийж, хоёр км гүйж барианд орлоо, Та. Триатлон үзэхэд л тэсвэр тэвчээр шаардсан спорт гэдэг нь илт байлаа. Оролцоход ямар байв?

-Маш сайхан байна. Ядарсангүй. Шинэ төрлийн экстрим спорт Монголд хөгжиж байгаа нь сайхан байна. Энэ сайхан спорт руу нэг ч болов хүний анхаарлыг хандуулах, уруу татах гэсэндээ оролцлоо. Түүнээс биш түрүүлэх гэж уралдсангүй.

-Та энэ удаагийн триатлоны улсын аваргад оролцох шийдвэр хэзээ гаргав. Бэлтгэл хэр хийсэн бэ?

-Хэдэн жилийн өмнөөс л Триатлоны холбооныхон та спортын хүн, манай зохиодог тэмцээнд оролцохгүй юм уу, ирж тэмцээн үзэхгүй юм уу гэдэг байсан. Би үзэх юмсан, бүүр оролцох юмсан гэж бодно. Тэгсэн мөртлөө өөрийгөө голно. Чадахгүй мөртлөө очиж хүмүүст дараа болоод яахав гэж бодоод цааргалаад байсан. Харин энэ жил Триатлоны холбооны дэд ерөнхийлөгч Жаргалсайхан урилга гардууллаа. Хичнээн жил хэлүүллээ, очихгүй байх эвгүй юм даа гэж хүндэтгээд очъё гэсэн. Гэтэл Жаргалсайхан, “Та зүгээр нэг очих биш, тэмцээнд оролц” гэсэн. Тэмцээний удирдамжийг сонссон чинь болмоор ч юм шиг. Сонирхогчдын ангилал нь боломжийн, оролцож болмоор санагдсан. Гол нь би түрүүлэх нь чухал биш, оролцож нэг ч гэсэн хүнийг энэ спорт руу уруу татах нь л чухал байлаа.

-Бэлтгэл…?

-Яг ингээд өөрөө уралдахад туршлага дутаж байна. Дугуй, гүйлт дээр бол бусдаас дутаад байх юм алга. Сэлэхэд жаахан хүнд байлаа. Би ер нь сэлэх дуртай, гайгүй сайн сэлчихдэг байсан юм. Харамсалтай нь шөрмөсөө таслуулаад түүнээс хойш мөр мултардаг болчихсон. Мөрний аяга нь сэтэрчихсэн. Тийм учраас хамаагүй даллахад эвгүй байлаа. Мөрөө гэмтээснээс хойш хэдэн жил би ерөөсөө сэлээгүй л дээ. Сая бараг далласангүй. Мэлхий самралтаар явсан. Тиймээс аргагүй хоцорсон л доо. Сэлэлтээс бол ядраагүй, гэхдээ л хоцорсон. Мөрнийхөө мултралаас сэргийлж сэлэлтийнхээ аргыг өөрчлөхгүй бол өмнөх шигээ хүчтэй даллаж сэлж болохгүй байна.

үргэлжлэлийг энд дарж уншина уу

 

Санал болгох мэдээ

Монголын оюутны спортын VI наадамд 2400 тамирчин өрсөлдөнө

Монголын оюутны спортын VI наадам энэ сарын 15-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо явагдана. Монголын оюутны спортын …