Халх голын ялалтын 80 жилийн ойг ОХУ-тай хамтран тэмдэглэнэ

Халх голын ялалтын 80 жилийн ойг хамтран тэмдэглэхээр ОХУ-ын Засгийн газраас Эрхүүгийн Байгалийн улсын их сургуулийн дэргэд тусгай төв байгуулсан  байна. Тус төвийн  төлөөлөгчид Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой уулзаж 80 жилийн ойг хамтран тэмдэглэх үйл ажиллагааны  хөтөлбөрөө уялдуулах, хэрхэн зохион байгуулах талаар ярилцлаа.

Ирэх есдүгээр сарын 20-нд  Эрхүүд болох уулзалтаар хоёр талын хэрэгжүүлэх төлөвлөгөө болон хамтран хийх ажлуудаа нэгтгэн ярилцахаар болсон юм.

Халх голын ялалтын 80 жилийн ойг хоёр улс хамтран тэмдэглэх талаар Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар ОХУ-д айлчлах, олон улсын арга хэмжээнд оролцохдоо ярилцан тохирсон байна.

Үүний дагуу Засгийн газраас Халх голын ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх ажлын хэсгийг Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулан байгуулсан бөгөөд ажлын хэсэг анхны хуралдаанаа хийгээд байна.

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.