Ж.Бат-Эрдэнэ: Төрийн яаман дотор золгүй хэрэг гарсанд харамсаж байна 

Засгийн газрын XIII байр буюу Зам тээврийн хөгжлийн яаманд өчигдөр 22.00 цагийн үед тус яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Г-г тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга М амь насыг нь бүрэлгэсэн хэрэг гарсан талаар өмнө мэдээлсэн.

Тэгвэл хэргийн талаар Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ”Өчигдөр орой 22.00 цагийн орчимд ажлаас дуудлага ирж, энэ золгүй явдлын талаар мэдсэн. Яаран хүрч ирэхэд цагдаагийнхан хамгаалалтад авсан байлаа. Уг хэргийг хуулийнхан шалгаж байгаа болохоор дүгнэлтийг нь хүлээхээс өөр аргагүй.

Хэрэг гарсан өдөр буюу өчигдөр би газрын дарга нартаа тодорхой үүрэг даалгаврууд өгсөн. Түүний дараа ажлаа ярилцаад үргэлжлүүлээд архи уугаад муудалцаж зодолдож дээ гэж л таамаглаж байна.

Манай яамны Төрийн нарийн бичгийн дарга дөнгөж сая ар гэрийнхэнтэй нь уулзах, эмгэнэл илэрхийлэхээр явлаа. Төрийн яаман дотор ийм золгүй хэрэг гарсанд маш их харамсаж эмгэнэж байна” гэв.

Холбоотой мэдээлэл
3 Comments
  1. Anonymous says

    Хоосон харамсаад яахав,удирдаж чадаагүй хариуцлагаа хүлээгээд ажлаа өгвөл сайн жишиг шүү…

  2. мөрдөгч says

    Түүний дараа үргэлжлүүлээд архи уугаад … энэ юу гэсэн үг вэ? сайд хамт архидаад тэд нар нь үргэлжлүүлсэн гэсэн үг үү

  3. Ээ says

    Цуг уусан юм биш үү.. авилгаа ярилцаад тгд явсан хойгуур нь ийм юм болждээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.