Агаарын цохилтод өртсөн олон хүн амиа алджээ

Саудын Араб тэргүүтэй эвслийн агаарын цэргийн хүчнээс Йеменд үйлдсэн агаарын цохилтод зуны сургуулийн хүүхдүүд сууж явсан автобус өртөж, 45 хүн амиа алдаж, 47 хүн шархадсан байна.

Амиа алдагсдын дийлэнх нь бага насны хүүхдүүд байсан аж. Шархадсан хүүхдүүдийг эмнэлэгт яаралтай хүргэсэн байна. Дээрх агаарын довтолгоо нь Йемен улсын засгийн газрын эсрэг хүчний хяналтад байгаа хойд нутгийн Саада хотод болсон байна. Уг довтолгоог “цэргийн гэмт хэрэг” гэж Йемений хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тэмдэглэж байгаа ажээ.

Саудын Араб тэргүүтэй эвсэл агаараас цохилт өгснөө хүлээн зөвшөөрсөн ба цэргийн албан хаагчдыг онилж байсан гэж мэдэгджээ. Цэргийн уг эвслийг энгийн номхон ард иргэдийг удаа дараа хохироосон гэж буруутгаж байгаа юм.

Саудын Араб тэргүүтэй эвслийн дэмждэг Йемений засгийн газар болон Ираны дэмждэг сөрөг хүчний хооронд өрнөж буй иргэний дайн нь 3 жил гаруй үргэлжилж байгаа бөгөөд өнгөрсөн сарын сүүлээр уг мөргөлдөөн улам ширүүссэн байна.

 

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …