ЗТХЯ-ны газрын дарга нар нэгийнхээ аминд хүрчээ

Зам тээврийн хөгжлийн яамны байр буюу Засгийн газрын 13-р байранд өчигдөр буюу наймдугаар сарын 9-ний өдрийн 22:00 цагийн орчимд хүн амины онц ноцтой хэрэг гарчээ. Урьдчилсан шалгалтаар, хүн амины хэрэг болох нь тогтоогдсон гэх ба хохирогч нь 40 орчим насны иргэн гэх мэдээлэл байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, хохирогч нь Зам тээврийн хөгжлийн яамны өндөр албан тушаалтан ажээ. Тодруулбал, хохирогч нь тус яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Г гэгч байсан бол уг хэргийн сэжигтнээр, мөн яамны Төрийн тусгай удирдлагын газрын дарга 48 настай М-ыг холбогдуулан шалгаж байгаа гэх мэдээлэл байна. Тус хэргийг одоо Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.

Санал болгох мэдээ

Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Дотоодын цэргийн байгууллагад ажиллалаа. Үндэсний аюулгүй …