Зам тээврийн ослоор хятад иргэн амиа алджээ

Өвөрхангай аймгийн Есөн-Зүйл сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарч, БНХАУ-ын нэг иргэн нас барж, зургаан хүн хүнд, хөнгөн гэмтэл авчээ. Мөн хоёр тээврийн хэрэгсэл засвар авахгүйгээр эвдэрсэн байна. Осол гарсан шалтгаан нь хурд хэтрүүлсэн, хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас зүүрмэглэн, эсрэг урсгалд орж мөргөлдөн, замын  хажуу руу унажээ. Тээврийн хэрэгсэл жолоодох үедээ замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцохыг анхааруулж байна гэж Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газраас мэдээллээ.

 

Санал болгох мэдээ

НИТХ-ын ээлжит хуралдаан өнөөдөр болно

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXII хуралдаан өнөөдөр /2024.04.18/ 10:00 цагт хуралдана. Хуралдаанаар: -Нийслэлийн хэмжээнд агаар, орчны …