Баян-Өлгийд байгалийн гамшигт өртсөн иргэдэд туслах аян үргэлжилж байна

Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт долоодугаар сарын 14-16-ны өдрүүдэд орсон усархаг аадар борооны улмаас Өлгий сумын 530 айл өрхийн 2,512 хүн гамшигт нэрвэгдэж, гэр, байшин, хашаа, хороо нь усанд автсан.

Үерийн гамшигт өртсөн иргэдэд туслах хандивын аян үргэлжилж байгаа юм. Тухайлбал, “Улаан загалмайн нийгэмлэг”, “Дэлхийн-зөн”, “Адра Монгол”, “Каритас Монгол” олон улсын байгууллагууд, НҮБ-ын Хүүхдийн Сан тусламж хүргүүлээд байгаа.

Түүнчлэн өнөөдөр “Ротари” олон улсын клубын “Хүрээ”, “Туул” клубын гишүүд хандивын аянд нэгдэж, хандивыг ОБЕГ-т хүлээлгэн өгчээ.

Дээрх хоёр клуб гишүүдийнхээ дунд “Ротарийн гишүүд бид тусламжийн гараа сунгацгаая” аяныг өрнүүлэн, “Туул” клубын хамт олноос 2,980,000 төгрөгийн үнэ бүхий 56 ширхэг хөнжил, 21 ширхэг орны бүтээлэг, “Хүрээ клуб”-ийн хамт олноос 300 ширхэг оймсыг тус тус хандивласан байна.

 

 

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …