Оскарын шагналд нэр дэвшүүлэх шинэ төрөл нэмэгджээ

АНУ-ын Кино академийн удирдах зөвлөл Оскарын шагналд “Шилдэг алдартай кино” төрлийг шинээр нэмэхээр болжээ.

“Бид амжилтанд хүрсэн алдартай киног Оскарын шагналд нэр дэвшүүлэх шинэ төрлийг бий болгоно. Ийм киног сонгох шалгуур болон бусад нарийн ширийн мэдээллийг хожим зарлах болно” гэж тус зөвлөлөөс мэдэгджээ.

Түүнчлэн кино академи Оскарын шагнал гардуулах ёслолын ажиллагааны үргэлжлэх хугацааг богиносгох шийдвэр гаргасан байна. 2020 оноос Оскарын шагнал гардуулах ёслолын ажиллагаа бусад кино шагнал гардуулах ёслолын ажиллагаас өмнө буюу 2 дугаар 9-нд зохион байгуулагдахаар болжээ.

Харин 91 дэх удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол тогтсон ёсоор 2 дугаар сарын 23-нд болох юм.

 

 

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …