АНУ Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авахаар болжээ

С.Скрипалийн  хэрэгтэй холбоотойгоор манай улсын эрх баригчид Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ гэж АНУ-ын Төрийн Департамент өнгөрсөн лхагва гарагт мэдэгджээ.

“Их Британийн иргэн Сергей Скрипаль болон түүний охин Юлия Скрипаль нарын амь насанд халдах зорилгоор “Новичок” хорт бодис ашигласан хэрэг гарсны дараа АНУ 1991 оны “Химийн болон биологийн зэвсгийг устгах тухай хууль”-ийн дагуу ОХУ-ын эрх баригчдыг олон улсын хууль дүрмийг зөрчин, Их Британийн харъяат болсон иргэдийнхээ эсрэг үхэлд хүргэх аюултай химийн болон биологийн зэвсэг ашигласан гэдгийг тогтоож байна” хэмээн уг мэдэгдэлд дурджээ.

“Бид ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээнүүдийг хэд хэдэн чиглэлээр авч хэрэгжүүлэх бодолтой байна. Бид Орос руу чиглэсэн хатуу чиг шугамыг баримталж байгаа хэдий ч харилцаагаа хэвээр авч үлдэхийн төлөө ажиллаж байгаа. Бидний стратеги ийм байсан, ийм ч байх болно” гэж Төрийн Департаментын өндөр дээд хэмжээний төлөөлөгч хэлсэн байна.

Хориг арга хэмжээ энэ сарын 22-нд хүчин төгөлдөр болох аж.

Өнгөрсөн 3 дугаар сарын 4-нд С.Скрипаль болон түүний охин Юлия нар мэдрэл саажуулах “Новичок” бодист хордсон билээ. Тэднийг Их Британийн Солсбери хотын “The Maltings” худалдааны төвийн ойролцоо ухаангүй хэвтэж байхад нь олсон юм. Энэ хэрэгтэй холбогдуулан Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй мэдэгдэхдээ “новичок” гэдэг бодисыг хуучин нэрээр ЗХУ-д гарган авсан бөгөөд Скрипаль болон түүний охины амь насанд халдсаны хариуцлагыг Орос улс хүлээх ёстой гэж мэдэгдэж байсан юм.

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …