Зочид буудалд амиа алдсан охины ар гэрийнхэнд 30 сая төгрөг хандивлана

Баянзүрх дүүргийн 21-р хороонд байрлах “Очир төв” зочид буудалд  2017 оны наймдугаар сарын 22-23-нд шилжих шөнө 13 настай охин бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан юм.  Энэ хэрэг явдлаас хойш охины ар гэрийнхэн сэтгэл санааны хүнд цохилтод орж өнөөдрийг хүртэл уй гашуугаа даван туулсаар ирсэн билээ. Тэгвэл өнөөдөр амиа алдсан охины ар гэрийнхэнд 30 сая төгрөгийг хандивлахаар болсон байна.

Тодруулбал, Б.Ундрах хэмээх бүсгүй одоогоос сарын өмнөөс охины ар гэрийнхэнд туслалцаа үзүүлэхийг зорьж  “Илтгэлцлийн сүлжээ” хандивын аяныг эхлүүлжээ. Тэрбээр ар гэрийнхэнд нь туслахаар сэтгэл шулуудаж өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан хандив цуглуулсан аж.

 

 

Санал болгох мэдээ

“Монгол гэр” үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд болно

    Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас санаачлан “МОНГОЛ ГЭР” үзэсгэлэнг 5-р …