14 нам нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүргүүлжээ

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль ирэх аравдугаар сарын 7-ны өдөр явагдах бөгөөд улс төрийн намууд нөхөн сонгуульд оролцох тухай хүсэлтээ Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүлжээ.

Хүсэлт хүлээн авах хугацаа 2018 оны наймдугаар сарын 7-ны өдрөөр дуусгавар болсон юм.

Өчигдөр Монгол Ардын Нам, Монголын Ногоон Нам, Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам, Монгол Үндэсний Ардчилсан Нам, Зон Олны Нам, Монгол Консерватив Нам, Иргэний Зориг-Ногоон Нам, Ард Түмнээ Хайрлая Нам, Бүгд Найрамдах Нам баримт бичгээ ирүүлснээр нийт 14 нам Сонгуулийн тухай хуулийн 121 дүгээр зүйлд заасны дагуу сонгуульд оролцох тухай шийдвэрээ бусад баримт бичгийн хамт Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлсэн байна.
Сонгуулийн ерөнхий хороо 2018 оны наймдугаар сарын 12-ны дотор энэ удаагийн нөхөн сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай асуудлыг хуралдаанаараа хэлэлцэн шийдвэр гаргаж, бүртгэгдсэн намуудад батламж олгоно.

 

Санал болгох мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэхгүй

Үндэсний баялгийн сангийн анхдагч хуулийн төслийг 2024 оны дөрөвдүгээр сарын 3-нд Засгийн газраас УИХ-д өргөн …