М.Энхболд, Ц.Сандуй, А. Ганбаатар нарт ёс зүйн хариуцлага тооцно

МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр буюу энэ сарын 02-нд хуралдаж, намын гишүүдийн ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх асуудлыг хэлэлцжээ.

Уг хурлын талаар өнөөдөр МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Д.Батбаатар мэдээлэл хийв. Тэрбээр, “60 тэрбум”-ын асуудалтай нэр холбогдсон хүмүүст ёс зүйн хариуцлага тогтоох тогтоолыг баталлаа. Хэдийгээр хууль, хяналтын байгууллагаас уг асуудлыг гэмт хэргийн шинжтэй үйлдэл биш гэж үзсэн ч үүнд нэр холбогдсон М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарт ёс зүйн хариуцлага тооцох болно.

А.Ганбаатар, Ц.Сандуй нар байж боломгүй үйлдлийг төгс үйлдээгүй ч хууль бус асуудлыг судалж, сонирхож, түүндээ намын нэр хүндийг хутгасан. Өөрсдөө ийм зүйл хийснээ хүлээн зөвшөөрсөн учир намын бага хурлын гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг тавихаар болсон.

Мөн Ховд аймгийн намын хорооны бага хурлын үеэр тус аймгийн Засаг даргын орлогч нь хэлэлцэж буй асуудлуудыг өөрт ашигтай байдлаар батлах зорилгоор гишүүдэд  мөнгө амласан тухай мэдээлэл ирүүлсэн. Тиймээс тухайн хүнийг тодорхой хугацаагаар улс төрийн албан тушаалд томилогдох эрхийг нь хасах тогтоол баталлаа” гэлээ.

 

 

Санал болгох мэдээ

О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид …