Asian baby drinking breastmilk

Хүүхдээ хөхөөр хооллохын ач тус

Жил бүрийн найдугаар сарын 1-7-ны өдрүүдэд “Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоног”-ийг дэлхий даяар тэмдэглэдэг уламжлалтай билээ.

Харин манай улсад эхийн сүүгээр дагнан хооллох үзүүлэлт 2000 онд 90-с дээш хувьтай байсан бол сүүлийн жилүүдэд 47 хувь болтлоо буурсан талаар  мэдээлсэн.

26 дахь жилдээ болж байгаа “Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоног” энэ жил Эхийн сүү-Эрүүл амьдралын эхлэл” уриан дор зохион байгуулагдаж байна.

Хүүхдээ хөхөөр хооллоход эх болон хүүхдэд ямар ач тустай байдаг талаар та бүхэнд хүргэж байна.

Эхэд

Төрсний дараа цус алдах эрсдэлээс сэргийлдэг.
Умайн хорт хавдрааар өвчлөх эрсдэлийг 21 хувиар бууруулдаг.
Хүүхдээ хөхүүлснээр өдөрт 500 ккал илчлэгийг шатааж, таргалалтаас сэргийлдэг.
Чихрийн шижингийн хоёрдугаар хэв шинж, цусны даралт ихсэх болон зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдэлийг бууруулдаг.
Хүүхдэд

Хөхний сүүнд амин хүчил болон уураг тосны хүчлүүд их агуулагддаг тул хүүхдийн өсөлт хэвийн явагддаг.
Эхийн сүү хамгийн шингэлт сайтай хоол учраас хүүхдийн гэдэс дүүрэх, өтгөн хатахаас сэргийлдэг.
Төрөл бүрийн халдварт өвчин, ялангуяа дунд чихний үрэвслээр өвдөх эрсдэлийг 50 хувь бууруулдаг.
Суулгалт болон амьсгалын замын өвчин, харшлаас сэргийлдэг.
Оюун ухааных нь хөгжилд сайнаар нөлөөлдөг.
Нярайн эндэгдлийг 36 хувиар бууруулдаг.

НЭМҮТ

 

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …