Цэргийн Олон Улсын наадамд Монголын мэргэн буудагчид шилдэг наймд үлдлээ

Цэргийн дөрөвдүгээр их наадмын нэг төрөл болсон “Мэргэн буудагчийн зааг” тэмцээн Бүгд Найрамдах Беларусь улсад зохион байгуулагдаж байгаа бөгөөд манай баг шилдэг наймд үлджээ

Тэмцээний нэгдүгээр үе долдугаар сарын 29-ний өдрөөс наймдугаар сарын 01-ний өдөр болж өндөрлөсөн байна. Тус тэмцээнд нийт 18 улсын баг тамирчид оролцож байгаагаас нэгдүгээр шатны дүнгээр нийт найман  шилдэг багийг шалгаруулж, хагас шигшээд оролцуулахаар болжээ.

Хурандаа С.Түвшинбаяр дасгалжуулагчтай манай улсын баг тамирчид Зэвсэгт хүчний 330, 350, 016, 311анги, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн мэргэн буудагчдаас бүрджээ. Ийнхүү тэдний цэц мэргэн байж 116 оноотойгоор Бангладеш, Беларусь, Иран, Казахстан, Хятад, Орос, Узбекистан улсуудын хамт шилдэг найман багт шалгарч хагас шигшээд оролцох эрхээ аваад байна.

Хагас шигшээ уралдааны гарааны сугалаа наймдугаар сарын 03-ны өдөр явагдаж, 04-ний өдрөөс уралдаан эхэлнэ.

Санал болгох мэдээ

“Парис-2024” олимп, паралимпын наадамд оролцох тамирчдын ёслолын хувцсыг “Мишээл Амазонка” компани урлана

“Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд 106, зуны паралимпын наадам эхлэхэд 139 хоног үлдлээ.  “Парис-2024” олимп, …