Мэлзээ төр “мэлзээ” М. Энхболд

М.Энхболд дарга өөрөө манлайлж үнэнээ хүлээгээд, мэлзэхгүйгээр уучлалт гуйж дараагийн шинэ үедээ үлгэр дуурайлал үзүүлэх ёстойг Л.Оюун-Эрдэнэ уриаллаа. Тодруулбал өчигдөр нэлээн хэдэн телевизээр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэний оролцсон 100 чухал сэдэв нэвтрүүлэг гарсан. Нэвтрүүлгийн үеэр Л.Оюун-Эрдэнэ гишүүн хэлэхдээ: Тов тодорхой баримттай хэргийг М.Энхболд гэдэг хүн мэлзэж болно, түүнийг төр /АТГ/ нь дагаж мэлзэж байна гэдэг нь ХУУЛИЙН ЗАСАГЛАЛТАЙ БАЙХ УУ? ХУВЬ ХҮНД ТОХИРУУЛЖ ХУУЛЬ ШҮҮХИЙН БАЙГУУЛЛАГА НЬ АЖИЛЛАДАГ БАЙХ ЮМ УУ? гэдэг салаа зам дээр Монгол улс, Монголын төр ирчихсэн байгаа явдал гэж тодорхойлжээ. 60 тэрбумын гэх хэргийн баримт болох бичлэгийн шинжээч судалж шинжлээд “Энэ бичлэг нь таслагдаж эвлүүлээгүй нэг цаг гаруйн хугацаанд өрнөсөн гурван хүний харилцан яриа байна гэж гурван удаагийн дүгнэлтээрээ тодорхойлсон байдаг” байна. Гэтэл АТГ-ын зүгээс харилцан яриаг дүрсжүүлээд тухайн үед байсан хүний нэр зургийг нь тавиад видео хэлбэрээр олон нийтэд цацсан бичлэг дээр тулгуурлаад эвлүүлэг байна гэсэн дүгнэлт хийсэн байдаг. Бодит баримт бичлэг, бичиг цаастайгаа байхад ингэж замхруулж тийм зүйл болоогүй юм шиг мэлзэж болдог юм бол өөр бусад шууд олон нийтэд зарлаагүй, ил тод баримтгүй улс орны эсрэг гэмт хэрэг хэрхэн шийдэгдэх вэ гэдэг нь ойлгомжгүй найдваргүй байна гэж байлаа.

Түүнчлэн АТГ-ын тайлбарт Гэрч Доржзодов таван хүнтэй гэж мэдүүлсэн. Гэтэл шинжээчийн дүгнэлт дээр гурван хүн гэсэнтэй нийцэхгүй тоо зөрсөн гэсэн тайлбар хийжээ. Ингээд зогсохгүй 1750 хүнээс гэрчийн мэдүүлэг авахад авилга өгсөн нь тогтоогдоогүй гэжээ. АТГ бол илрүүлдэг газар болохоос биш, зүгээр нэг дуудаж уулзаад авилга өгөөгүй гэхээр нь аан за гээд сууж байх газар биш. Мэдээж ямар ч хүнээс та авилга өгсөн үү гээд асуухад тийм ээ гэж хариулах хүн байхгүй шүү дээ. Бас нэг аргацаасан тайлбар хийсэн нь “Бичлэг дээр яригдсан зүйл бодит байдал дээр хэрэгжээгүй байна” гэсэн дүгнэлт. Энэ нь уг хэргийг илрүүлэхийг хүсэхгүй байгаа явдал юм гэж Л.Оюун-Эрдэнэ гишүүн үзэж байгаа юм байна.

АТГ-аар дамжуулаад ийм байдлаар хуулийг завхруулж болдог юм аа гэхэд Монгол улсын иргэдийн сонголтоор гарч ирсэн 19 гишүүний гарын үсэгтэй нээлттэй сонсгол хийх саналыг авч хэлэлцэхгүй байна гэдэг нь нөгөө хууль хүчгүйдэж байгаагийн илрэл, баталгаа. Эсрэгээрээ 60 тэрбумын хэргийн талаар нээлттэй сонсгол явуулъя гэж гарын үсэг зурсан зарим гишүүдийг гэр бүл, ах дүүгээр нь дамжуулаад хууль хүчний байгууллага барьж, хорьж, байцааж дарамталж эхэлжээ.

Хамгийн сонирхолтой нь Монгол улсын хууль батлах дээд хариуцлага хүлээлгэх байгууллагад АТГ-ын зүгээс Л.Оюун-Эрдэнэ гишүүндээ ёс зүйн тухай чиглэл өгдөг болсныг тайлбарлахын аргагүй байгаа юм. Энэ мэтчилэн яалт ч үгүй өнөөгийн нийгмийн 100 чухал сэдэвт багтах 60 тэрбумын эсрэг тэмцэж байгаа Л.Оюун-Эрдэнэ гишүүний нэвтрүүлэг үзүүштэй сонсууштай зүйл ихтэй байлаа.

Б.Саран

 

 

 

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …