Дуучин Деми Ловато мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэж, эмнэлэгт хүргэгджээ

АНУ-ын хэвлэлийн мэдээлснээр 25 настай поп дуучин Деми Ловато мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэж, одоо Лос Анжелес-ийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Тэрбээр  мягмар гарагт “Naloxone” хэмээх мансууруулах бодис хэрэглэж, гэртээ ухаангүй хэвтэж байсан юм. Деми Ловатогийн төлөөлөгч “Деми сэрсэн, гэр бүлийнхэнтэйгээ байгаа. Тэр түүний төлөө залбирсан хүмүүст баярласан талархсанаа илэрхийлсэн” гэжээ.

Деми Ловато анх 17 насандаа кокаин хэрэглэж үзсэн бөгөөд 2010 онд нөхөн сэргээх эмчилгээнд явж байжээ. Тэр хэвлэлээр архинд донтсон, кокаин хэрэглэсэн, эрүүл мэндийн асуудалтай байсан талаараа чөлөөтэй ярьдаг аж.

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …