Монголын тамирчид чөлөөт бөхийн залуучуудын Азийн аваргаас долоон медаль хүртлээ

Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотноо энэ сарын 19-22-ны өдөр чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болж, Монголын баг тамирчид хоёр мөнгө, таван хүрэл медаль хүртжээ.

Эрэгтэйчүүдийн 74 кг жинд Орхон аймгийн “Ирээдүйн одод” дунд сургуулийн Б.Бат-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн 72 кг жинд Сэлэнгэ аймгийн тамирчин Ц.Хулан нар мөнгө, эмэгтэйчүүдийн 50 кг жинд Чингэлтэй дүүргийн тамирчин Н.Анударь, 53 кг жинд Чингэлтэй дүүргийн тамирчин Б.Энхцэцэг, 55 кг жинд Орхон аймгийн “Ирээдүйн одод” дунд сургуулийн тамирчин Б.Халиунаа, 59 кг жинд Баянхонгор аймгийн тамирчин Ө.Пүрэвсүрэн, 65 кг жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Э.Дэлгэрмаа нар хүрэл медалийн эзэд болжээ. Үүнээс Э.Дэлгэрмаа залуучуудын Азийн АШТ-ийн хошой медальтан болсон юм.

Залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнд 18 орны 202 тамирчин эрэгтэй, эмэгтэй нийт 10 жинд хүч үзсэн юм. Үүнээс манай эрэгтэй баг тамирчид 52 оноогоор ес, эмэгтэй бөхчүүд 112 оноогоор тавдугаар байрт бичигджээ.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …