Долоон улсын DJ нар нэг дор цугларах хөгжмийн фестиваль болно

“Интро 2018 электроник олон улсын хѳгжмийн фестиваль” ирэх  наймдугаар сарын 4-нд  “Монгол Шилтгээн” амралтын газар болох гэж байна. “Мажести Лэйбл” ХХК, ХБНГУ-ын “Гёте соёлын институт”, БНХАУ – ын “Бээжингийн Май Ай Соёлын харилцаа холбоо”– той хамтран электроник хѳгжимд сонирхолтой залуусдаа зориулан анхны олон улсын электроник хѳгжмийн наадмыг эх орондоо зохион байгуулахаар болсон нь энэ юм.

Интро Олон улсын хөгжмийн наадам нь 2009 онд анх Бээжин хотноо зохион байгуулагдаж байсан бөгөөд тус наадмын цуваа Шанхай, Шиедао, Шиамен, Амстердам зэрэг хотуудад найман жил тасралтгүй болжээ.

Хөгжмийн фестивальд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүс “Электрон хөгжим” хэмээх нэгэн дээвэр доор цуглаж, хуурамч зангаа таягдан хаяж, уйтгар гунигаа мартаж, бүжиглэн цэнгэдэг. INTRO хүн бүрт электрон хөгжмийн дамжуулж буй хайр болон энх тайвныг мэдрүүлэхийн зэрэгцээ электрон хөгжим залуу үеийнхний амьдралд өөрийн нөлөөгөө үзүүлсээр байна.

Энэ жил Улаанбаатар хотод “Болзъё” уриан дор Монгол Шилтгээн амралтын газар Интро олон улсын электроник хѳгжмийн фестивальд Герман, Хятад, Монгол, Япон, Солонгос, Вьетнам, Литв зэрэг улсуудын  20 гаруй уран бүтээлчид оролцож мѳн гадаадын жуулчдыг урин оролцуулж байгаагаараа онцлог аж.

Санал болгох мэдээ

“1984” жүжгийн гол дүрд С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг, Ц.Төмөрхуяг нар тоглоно

Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” хэмээх алдарт романы үзэл санаа, утга агуулга дэлхийн олонх …