ФИБА 3х3: Э.Дөлгөөнийг  онцлох 10 тоглогчийн нэгээр нэрлэжээ

ФИБА 3х3 Дэлхийн их дуулгын онцлох 10 тоглогчийн нэгээр Монголын шигшээ багийн тоглогч Энхбатын Дөлгөөнийг нэрлэжээ.

Монгол Улсын тамирчин Э.Дөлгөөнийг www.fiba.basketball сайт “Монгол Улс өмнө нь Олон Улсын сагсан бөмбөгийн тэмцээнүүдээс нэг ч медаль авч үзээгүй байлаа. ФИБА 3х3 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд  /1,90м/ өндөртэй энэ залуу багаа ур чадвараараа манлайлж Монгол Улс ФИБА 3х3 Ази тивийн аваргын алтан медалийг анх удаа авснаар дээрх түүхийг өөрчиллөө. Улмаар Ази тивийн аваргын Үнэ Цэнэтэй тоглогчийн шагналыг хүртсэн. Э.Дөлгөөн  эх орноо 3х3-ийн газрын зурагт оруулж чадлаа, мөн түүний үсний засалтыг ТӨГС гэж “онцолжээ.

Өнгөрсөн зургадугаар сард Филиппин улсын Манила хотод болсон FIBA 3×3 сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын А.Тулга дасгалжуулагчийн удирдлага дор оролцсон Монгол Улсын баг “С” хэсэгт ОХУ, Филиппин, Бразилыг хожиж, Канадад хожигдон хэсгээсээ шалгарч шилдэг наймд багтсан билээ. Ингэснээр 2020 оны Токиогийн олимпийн наадамд Монгол Улсын баг тамирчид 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр оролцох боломжтой болсон юм.
Энхбатын Дөлгөөн

  • ФИБА 3х3 Мэргэжлийн лигийн Улаанбаатар Хангарьд, Монгол Улсын Үндэсний шигшээ багийн тоглогч
  • Нас: 25
  • 2017 оны амжилтууд: ФИБА 3х3 Азийн аваргын алт
  • Хувийн амжилт: ФИБА 3х3 Азийн аваргын Үнэ Цэнэтэй тоглогч
  • Дэлхийн чансаа: #53


Санал болгох мэдээ

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

 Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын  хорооны хурлын үеэр УИХ-ын гишүүн …