Мах, айраг хилээр гаргах гэж байгаад баригджээ

ОХУ-ын автозамын хилийн боомт “Хиагтаар” Монгол Улсын иргэн 24 литр айраг авч гарах гэж байгаад Оросын гаалийнханд саатуулагджээ. Түүнчлэн тус боомтоор гарах гэж байсан машинд хонины чанасан 6.6 кг мах нуусан байжээ.

ОХУ-ын хууль тогтоомжийг зөрчсөн дээрх иргэдэд захиргааны хэрэг үүсгэж, хураасан айраг, махыг Монголын талд хүлээлгэн өгсөн байна. Монгол Улсаас ОХУ руу мах, сүү, сүүн бүтээгдэхүүн, амьд амьтдыг тээвэрлэх, зөөвөрлөхийг өнгөрсөн оноос эхлэн хориглоод байгаа юм.

Санал болгох мэдээ

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хүлээн авлаа

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Ц.Цогтбаатар өнөөдөр (2024.03.29) Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан …