Мах, айраг хилээр гаргах гэж байгаад баригджээ

ОХУ-ын автозамын хилийн боомт “Хиагтаар” Монгол Улсын иргэн 24 литр айраг авч гарах гэж байгаад Оросын гаалийнханд саатуулагджээ. Түүнчлэн тус боомтоор гарах гэж байсан машинд хонины чанасан 6.6 кг мах нуусан байжээ.

ОХУ-ын хууль тогтоомжийг зөрчсөн дээрх иргэдэд захиргааны хэрэг үүсгэж, хураасан айраг, махыг Монголын талд хүлээлгэн өгсөн байна. Монгол Улсаас ОХУ руу мах, сүү, сүүн бүтээгдэхүүн, амьд амьтдыг тээвэрлэх, зөөвөрлөхийг өнгөрсөн оноос эхлэн хориглоод байгаа юм.

Холбоотой мэдээлэл
1 Comment
  1. Zochin says

    Уг нь аваачсан бол хэдэн хүн ч гэсэн сайхан баярлах байж дээ. Биднийгээ хэзээ болтол ингэж хавчиж хяхах юм бол доо. Бид ч ахаа ахаа гээд л байнга л магтаад л тэд нар байнга л чукча гээд л,….. Оросын сайтуудаар сэтгэгдэл харахад ямар их гутаан доримжилдог гэж бодно.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.