Их Британийн Ази Номхон Далайн Бүс Нутгийг хариуцсан сайд Монголд айлчилна

Их Британийн Гадаад Харилцааны Яамны Ази Номхон Далайн Бүс Нутгийг хариуцсан сайд Марк Фийлд Монголд 7-р сарын 19-22 ны хооронд Монгол Улсад айлчилна.

Ноён Фийлд Монгол Улсын ГХЯ-ны сайд болон БОАЖУЯ, УУХҮЯ-ны сайд нартай уулзан худалдаа, хөрөнгө оруулалт, байгаль орчин, зэрлэг ан амьтдын хууль бус худалдаа, боловсрол, спорт болон олон улсад тулгараад буй бусад асуудлуудын талаар ярилцана.

Айлчлалын үеэр тэрээр Монголын Хөрөнгийн Биржийн тухайн өдрийн арилжааг нээн уулзалт хийхээс гадна  БОАЖЯ болон Британийн хаягжуулалтын What3Words компани нарын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах арга хэмжээнд оролцон  Их Британи улсын дэмжлэгтэй олгогддог ногоон санхүүжилт авсан иргэдтэй уулзана. Мөн Оюу Толгойн уурхайд зочлох юм.

Их Британийн  Ази Номхон Далайн Бүс Нутгийг хариуцсан сайд Марк Фийлд хэлэхдээ: 

‘’Миний бие Их Британи, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож буй энэ үед айчилж байгаадаа туйлын баяртай байна. Их Британи болон Монгол Улс худалдаа, хөрөнгө оруулалт, байгаль орчин, зэрлэг ан амьтдын хууль бус худалдаатай тэмцэх болон бусад бүс нутгийн асуудлууд дээр хамтран ажилладаг. Энэ айлчлалын үеэр улс төрчид, бизнесийн салбарынхан, иргэний нийгмийнхэн болон ард иргэдтэй уулзаж хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцох болно’’ гэж Британийн Элчин Сайдын Яамны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Дүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ

Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны санаачлагаар Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн …