Казахстаны олимпийн хүрэл медальт  тамирчин амиа алджээ 

 2014 оны Сочигийн өвлийн олимпийн хүрэл медальт Казахстаны уран гулгалтын тамирчин Денис Тен өнгөрсөн пүрэв гарагт гэмт этгээдүүдийн гарт харамсалтайгаар амиа алджээ.25 настай тамирчин машины толийг нь хулгайлахыг завдсан хоёр этгээдтэй маргалдаж, улмаар баруун хөлөн тус газраа хутгалуулсан байна.

Яаралтай эмнэлэгт хүргэсэн боловч маш их цус алдсан байсан учраас нас барсан аж. Ойролцоогоор гурван литр цус алдсан гэж эмнэлгээс мэдэгджээ. Олимпийн медальт тамирчныг хутгалаад зугтаасан хоёр этгээдийн нэгийг баривчилснаа Алматы хотын прокуророос мэдэгджээ.

Баривчлагдсан этгээд нь 1994 онд төрсөн, Киргизистантай хил залгаа Казахстаны өмнөд нутгийн уугуул Нурали Киясов гэгч байсан гэнэ.

 

 

 

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …