МОНЦАМЭ агентлагынхандаа 97 жилийн ойн баярын мэнд хүргэе

Дэлхийг Монголд-Монголыг Дэлхийд уриатай Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн түүхт 97 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Одоогоос 97 жилийн өмнө буюу 1921 оны долдугаар сарын 19-нд Монголын Засгийн газрын гишүүдийн зургадугаар хурлаар Дотоод хэргийн яамны харьяанд “Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороо”-г байгуулсан нь Монгол Улсын хэвлэл мэдээллийн болон сэтгүүл зүйн түүхнээ цоо шинэ хуудас нээж МОНТА буюу өнөөгийн МОНЦАМЭ агентлагийн эхлэлийг тавьсан билээ.

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг Монголыг олон улсад сурталчлах үүргээ амжилттай биелүүлж, босоо монгол бичиг, орос, хятад, япон, англи хэлээр 7 хоног тутмын “Хүмүүн бичиг”, “Новости Монголии”, “Мэнгу сяосибао”, “Монгору Цушин”, “The Mongol Messenger сонин, өдөр тутам тогтвортой үйл ажиллагаа явуулж буй мэдээллийн www.montsame.mn цахим хуудсыг ажиллуулж байна. Түүнчлэн өдөр тутам англи, орос хэлээр ” МОНЦАМЭ Daily news”, “МОНЦАМЭ новости” товхимол, улирал тутам “Mongolia Today” сэтгүүлийг эрхлэн гаргаж гадаад дотоодын уншигчдад хүргэдэг билээ.

100 гаруй ажилтантай манай агентлагийн байнгын сурвалжлагчид нийслэл Улаанбаатар хотоос гадна 21 аймаг болон ОХУ-ын Москва, БНХАУ-ын Бээжин хотуудад ажиллаж, улс орноо гадаадад таниулан, үнэн бодит мэдээ мэдээллээр хангах үүргээ нэр төртэй биелүүлж байна.

Монголын хэвлэл мэдээллийн анхдагчид болох МОНЦАМЭ агентлагийн ахмадууд,одоо ажиллаж буй сэтгүүлчид баг хамт олон та бүгдэд 97 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Монголын тухай ”сайн мэдээ” МОНЦАМЭ-ээр дамжиж дэлхийн өнцөг булан бүрт шуурхай хүрэх болтугай.

 

Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …