Ц.Бямба-Очир: Налайх дүүргийн бөх гэж дуудах надад сайхан санагддаг

Энэ жилийн үндэсний их баяр наадамд Налайх дүүргийн бөх Ц.Бямба-Очир одтой сайхан барилдаж Монгол Улсын начин цол хүртсэн. Шинэхэн начныг дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн баяр хүргэлээ. 
Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул, Налайх дүүргийн бөх, улсын начин Ц.Бямба-Очир 2013 онд аймгийн начин, 2015 онд аймгийн заан, 2016 онд Налайх дүүргийн баяр наадамд түрүүлэн аймгийн арслан цол хүртсэн. Тэгвэл энэ жилийн улсын наадамд улсын арслан Э.Оюунболдоор тав давж шөвгөрөн улсын цол хүртсэн. 

Улсын начин Ц.Бямба-Очир хэлэхдээ: “Налайх дүүргийн бөх гэж дуудах надад сайхан санагддаг. Энэ сайхан нутаг усандаа төрж өссөн болохоор нутгийнхаа нэрийг гаргана гэдэг бахархалтай хэрэг” гэв.
Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч С.Тунгалаг, ТЗУХ-ийн дарга М.Баттулга нар шинэхэн начиндаа баяр хүргэн, цаашдаа цолоо улам илүү ахиулж, улсын аварга болохыг хүсэн ерөөлөө.

 

Санал болгох мэдээ

Венецийн биеннальд Монголын павильон нээлтээ хийхэд бэлэн боллоо

60 дахь удаагийн Венецийн биенналь “Харийнхан хаа сайгүй” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах бөгөөд энэ сарын …