Меланья Трампын нүүрний хувирал олны анхаарлыг татжээ

Хельсинки хотод болсон дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний гэргий Меланья Трамп нарын ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай гар барин мэндчилж байсан бичлэгийг “Daily Mail” цахим хуудас нийтэлжээ.

ОХУ-ын төрийн тэргүүнтэй гар барихдаа инээмсэглэж байсан АНУ-ын тэргүүн хатагтайн царайны хувирал хэрхэн огцом өөрчлөгдөж байгаа нь уг бичлэгээс харагдах бөгөөд түүний энэ үйлдэл нь олон нийтийн сүлжээний хэрэглэгчдийн анхаарлыг ихэд татжээ.

В.Путинтай гар барьсан Меланья Трамп айж эмээсэн байдалтай харагдаж байсан гэж “Daily Mail” сонин тэмдэглэжээ. Харин үүнтэй санал нийлэхгүй байгаагаа “Твиттер”-ийн зарим хэрэглэгч илэрхийлсэн байна. “Меланья Трампын царайны хувирал байнга л хурдан өөрчлөгдөж байдаг. Энэ нь тэрбээр айж эмээсэн гэсэн үг биш юм” гэсэн тайлбарыг нэгэн хэрэглэгч өгсөн байна.

 

Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …