Уул уурхайн компаниуд хаягдлын далан сэтэрч гол бохирдуулжээ

Архангай аймагт сүүлийн 10 гаруй хоногт ширүүн аадар бороо, мөндөр их хэмжээгээр орсны улмаас Цэнхэр сумын нутаг, “Монгол газар”, “Эм Жи Эйч” ХХК-ий талбайд байгуулсан хаягдлын далангийн хаалт хамгаалалт задарч, бохир нь гол ус бохирдуулсан байна.

Энэ дагуу аймгийн Засаг даргын А/249 тоот захирамжаар томилогдсон байнгын хяналтын ажлын хэсэг газар дээр нь ажиллаж зөрчлийг таслан зогсоон, далан хаалтыг сэргээх арга хэмжээг авч, холбогдох байгууллагуудад албан шаардлага хүргүүлжээ.

Эх сурвалж: МХЕГ

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.