Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

Өнөөдөр буюу 2018 оны 7 дугаар сарын 19-ний Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

⚡БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ
09:00-18:00 цагт: 9, 23, 28-р хороо Цайз, Шар хад, Хогийн цэг, Хужирбулан орчмоор

⚡БАЯНГОЛ ДҮҮРЭГ
11:00-17:00 цагт: 13, 14-р хороо 3-р хороолол 10-20, 23/5-р байрууд болон эдгээрийн ойр орчмоор

⚡СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ
11:00-18:00 цагт: 25-р хороо Одонтын 29Т-25, Хайрханы 14Т-29-р гудамж, Шашны сургууль, Жимобайл, Дэлхийн зөн ОУБ болон эдгээрийн ойр орчмоор,

⚡НАЛАЙХ ДҮҮРЭГ
10:00-18:00 цагт: 3-р хороо Замчин гэр хорооллын 31-40-р гудамж

Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.

Цахим үйлчилгээ: http://my.tog.mn
Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004

 

Санал болгох мэдээ

Төв цэвэрлэх байгууламжийн Лаг дахин боловсруулах үйлдвэрийн төслийн ТЭЗҮ-г хүлээн авлаа

Өнгөрсөн оны энэ үед Улаанбаатар хотод “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт түншлэлийн форум” болсон билээ. Энэ …