Азийн шатрын АШТ-д Монгол сурагчид багаараа алтан медаль хүртжээ

Шри-Ланк улсын Калатура хотод болсон Сурагчдын азийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд Монгол Улсын баг тамирчид амжилттай оролцож, алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болжээ.

Стандарт төрлийн 7 насны ангилалд

  • Э.Зол-Учрал хүрэл медаль,
  • А.Ану-Үжин тусгай 4-р байр,
  • багийн дүнгээр алтан медаль, цом,

Рапид төрөлд

  • А.Ану-Үжин алтан медаль, цом,
  • Э.Зол-Учрал мөнгөн медаль,
  • багийн дүнгээр алтан медаль, цом,

Блиц төрөлд

  • А.Ану-Үжин мөнгөн медаль,
  • Э.Зол-Учрал хүрэл медаль,
  • багийн дүнгээр алтан медаль, цом авлаа.

Стандарт төрлийн 9 насны ангилалд

  • Э.Эмүжин мөнгөн медаль,
  • Б.Хулан хүрэл медаль,
  • багаараа алтан медаль, цом,

Рапид төрөлд

  • багаараа хүрэл медаль,

Блиц төрөлд

  • багаараа хүрэл медаль тус тус хүртлээ.

Монгол улсын баг тамирчдаас Э.Зол-Учрал, Э.Эмүжин, Б.Хулан нар Олон улсын шатрын холбооны дэд мастерын болзол хангажээ гэж Монголын шатрын холбооноос мэдээллээ.


Санал болгох мэдээ

Наурызын барилдаанд Даян аварга Н.Батсуурь түрүүллээ

“Наурызын баяр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаанд Увс аймгийн Ховд …