Асашёорюү Д.Дагвадорж Япон улсад 10 мянган ам.доллар хандивлажээ

Энэ сарын 8-10-ний өдрүүдэд Япон Улсын баруун хэсгээр орсон хүчтэй аадар борооны улмаас үер бууж, байгалийн гамшиг тохиолдоод буй. Гамшгийн улмаас 210 хүн амиа алдаж,30 орчим хүн сураггүй алга болоод байгаа юм.

Иймд Мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж энэ сарын 12-ний өдөр Японы ард түмэнд туслах санаачилга гаргасан юм.

Тэгвэл өчигдөр Асашёорюү Д.Дагвадорж өөрийнхөө зүгээс 10 мянган ам.доллар хандивлажээ.

 Тэрээр өөрийн цахим хуудсандаа“Монголчууд зовох цагт нөхрийн чанар гэж хэлдэг!Наадам сайхан болж өндөрлөлөө.Нэгэн зүйлд сэтгэлийн чилээ гаргахгүй бол болохгүй байна!2018/7/8-10 хооронд Японы баруун хэсгээр олон хоног орсон борооны улмаас 130 гаруй хүн эндэж 50 гаруй хүн ор сураггүй алга болсон гамшиг боллоо!
Миний бие энэ улстай хамгийн их холбоотойн хувьд дээр нь 1990 оны шилжилтийн үед Монголын эдийн засаг элгээрээ хэвтсэн хүнд үед Япон улс чин сэтгэлээсээ БНМАУ-д хүнсний тусламж болон эдийн засагт үлэмж хэмжээний тусламж үзүүлж байсныг би бөгөөд бид мартах ёсгүй билээ! Монгол орныг одоо хүртэл дэмжин тусалж бүс нутгийн энх тайванч найрсаг харилцааг бэхжүүлэн хоёр орны эдийн засаг, соёлын харьцаа Монгол хүн Япон хүмүүс бие биеэ хамгийн сайнаар ойлгож явдагт би баярлаж явдаг юмаа!
Та бүхнээсээ чин сэтгэлээсээ ядрах цагт нөхрийн чанар гэж сайхан үгийг сануулахын ялдамд Японы ард түмэнд Монгол хүний өчүүхэн ч болов сайхан сэтгэлийн тусламж хандивыг миний бие хичээнгүйлэн хүсэж байна!
Миний бие хувийн зүгээс 10000$ хандивлаж байна.!Та бүхнээсээ хичээнгүйлэн гуйж байна!”хэмээжээ.

Япон Улсын баруун хэсэгт  үерийн гамшиг тохиолдсонтой холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас Япон Улсад нэг зуун мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн билээ.

 

 

 

 

 

 

.

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …