Mонгол Улсын Ахмад шатарчдын баг Дэлхий аварга боллоо

Олон улсын мастер С.Хандсүрэн ахлагчтай спортын мастер Д.Сэржмядаг, П.Бүжинлхам, Б.Мягмарсүрэн зэрэг ахмад шатарчид долдугаар сарын 7-15-ны өдрүүдэд Герман Улсын Дрезден хотноо зохиогдсон Дэлхийн ахмадын багийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож Дэлхийн аварга болжээ.

Дэлхийн 25 орны 127 багийн нийт 570 гаруй тамирчид өрсөлдсөн уг тэмцээний 65-аас дээш насны эмэгтэй багийн төрөлд манай шатарчид оролцож ийнхүү амжилт үзүүлсэн байна.

 

Санал болгох мэдээ

Наурызын барилдаанд Даян аварга Н.Батсуурь түрүүллээ

“Наурызын баяр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаанд Увс аймгийн Ховд …