Хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хотоос гарах дөрвөн чиглэлд хяналт шалгалт хийж байна

Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газраас “Анхаарал, хариуцлага, эрсдэлгүй орчин” аяны хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хотоос гарах дөрвөн чиглэлд хяналт шалгалт хийж, зөвлөгөө мэдээлэл хүргэж ажиллаж байна.

Хүүхдийг осол гэмтэл, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эцэг эх олон нийтэд сурталчилгаа нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулах зорилготой аяныг долоодугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1-ний хооронд хоёр сарын хугацаанд зохион байгуулж байгаа юм.
Аяны хүрээнд

-Амралт зугаалга эхэлсэнтэй холбогдуулаад Улаанбаатар хотоос гарах дөрвөн чиглэлд хөдөө орон нутаг руу гарч байгаа иргэдэд /Баянзүрхийн товчоо, 22 –ын товчоо, Яармаг, 7 буудлын пост/хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх яриа таниулга хийх, хүүхэд тээвэрлэлтэд хяналт тавих,
-Хүүхдийг осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх анхааруулга шторкийг телевиз, радио, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацах,
-Хүүхдэд ээлтэй, эрсдэлгүй орчин бий болгох чиглэлээр нийслэлийн 152 хорооны орчныг үнэлэх,
-Хүүхэд хүлээн авах бэлэн байдлыг хангуулах чиглэлээр ерөнхий боловсролын сургуулийн эрсдэлийг үнэлэх үйл ажиллагаануудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Мөн баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэн, Хуй долоон худаг, олон нийтэд зориулсан Сүхбаатарын талбайн арга хэмжээний үеэр хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах, төөрөх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг ажлуулж хүүхдийн байгууллага, цагдаагийн албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдлаар ажилласан юм.

 

Санал болгох мэдээ

Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжлөн батламж гардууллаа

Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг тамирчдыг үндэсний нэгдмэл үнэт зүйл, бахархлыг дэлхий дахинд …