Шинэ харцага Т. Бэгзсүрэнд “Ланд-200” бэлэглэжээ

Энэ жилийн баяр наадмын хүчин бөхийн барилдааны үеэр гурван харцага цолтон төрсөн. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Монгол шуудан” ХК, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 013-р ангийн бөх Шарын Мөнгөнбаатар, Завхан аймгийн Отгон сумын харьяат, “Хаан даатгал” ХХК, “Даян” дэвжээ, Зэвсэгт хүчний 325-р ангийн бөх Төрмөнхийн Бэгзсүрэн, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Мөнхийн үсэг” групп, “Хүч” спорт хороо, “Их богд” дэвжээ, “Баянхонгор хөгжил” сангийн бөх Нацагсүрэнгийн Золбоо нар юм.

Тэдний дундаас Завхан аймгийн Отгон сумын харьяат, “Хаан даатгал” ХХК, “Даян” дэвжээ, Зэвсэгт хүчний 325-р ангийн бөх Төрмөнхийн Бэгзсүрэнд нутгийн удирдлагууд нь “Ланд-200” маркийн авто машин бэлэглэжээ. Энэхүү үйл ажиллагаанд Завхан аймгийн нутгийн зөвлөлийн дарга, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, Дэд тэргүүн Д.Дагвадорж нар болон Завхан нутгийн алдартнууд оролцжээ.

Санал болгох мэдээ

“Парис-2024” олимп, паралимпын наадамд оролцох тамирчдын ёслолын хувцсыг “Мишээл Амазонка” компани урлана

“Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд 106, зуны паралимпын наадам эхлэхэд 139 хоног үлдлээ.  “Парис-2024” олимп, …