ОБЕГ: Нийслэлд дуу цахилгаантай бороо, мөндөр орж үер бууж болзошгүй

Нийслэлд дуу цахилгаантай бороо, мөндөр орж үер бууж болзошгүй байгаа тул сэрэмжтэй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Салхи баруун хойноос 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Мөн өнөөдрийн байдлаар Алтайн нуруунаас усжих Ховд, Буянт, Сагсай, Турган, Хангайн нуруунаас эхтэй Богд, Чигэстэй болон Орхон гол Сэлэнгэ мөрний адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 20-45 см нэмэгдэж, Буянт, Ховд, Онон, Хэрлэн голын эх, Хархираа, Хариг зэрэг гол үерийн түвшинг 20-65 см даван үерлэж байна.

Иймд дээр дурьдсан голууд болон гол мөрний дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг ЦУОШГ-ын Гадаргын усны судалгааны хэлтсээс онцгойлон анхаарууллаа.

 

Санал болгох мэдээ

Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Дотоодын цэргийн байгууллагад ажиллалаа. Үндэсний аюулгүй …