“Хурд” хамтлаг “Цэргийн бодол” дуугаа клипжүүлнэ 

 “Хурд” хамтлаг “Цэргийн бодол” дуугаа энэ жил клипжүүлэхээр болсон байна. “Цэргийн бодол” дууг “Хурд” хамтлагийн том ах гэгддэг Д. Ганболд  1978 онд Хужибуланд цэргийн алба хааж байхдаа зохиосон гэдэг. Ингэхдээ үг, ая хоёуланг нь бичсэн. Цэргийн хурангаас төрсөн энэхүү бүтээлийг  1990-ээд оны эхэн үед дуулснаар монголчуудад хүрч, тэр цагаас хойш тасралтгүй эгшиглэсэн бүтээл гэж хэлж болно.

Өнгөрсөн хугацаанд “Хурд”-ынхан олон ХИТ дуунуудаа клипжүүлсэн ч “Цэргийн бодол” дуугаа үлдээсэн байсан. Херо энтертайнмент, Юнитель групп хамтран хойч үедээ өвлүүлэх 100 дууны нэгдэл дууг багтаасныг эс тооцвол клипгүй. Иймээс тус хамтлагийнхан 25 жилийн ойгоороо  фэнүүддээ “Цэргийн бодол”-ыг клипжүүлж, шинэ найруулгатайгаар сонордуулах болжээ.

 

Санал болгох мэдээ

“Art week-2024” дүрслэх урлагийн долоо хоног арга хэмжээ зохион байгуулагдана

Дүрслэх урлагийн 7 хоног-“Art week” арга хэмжээ нь 2021 оноос Соёлын яамны санаачилгаар Соёлын бүтээлч …