Францын баг “Алтан дагина” цомын эзэн боллоо

Хөлбөмбөгийн 21 дэх удаагийн буюу 2018 оны ДАШТ-ий аваргын алтан цомын төлөөх тоглолт өчигдөр Москвагийн цагаар 18 цагт /Улаанбаатарын цагаар 23 цагт/ Москва хотноо “Лужник” цэнгэлдэх хүрээлэнд Хорват, Францын шигшээ багийн халз тулаанаар эхэлж, франчууд 4:2-оор хожиж Дэлхийн аваргын “Алтан дагина” цомын эзнээр хоёр дахь удаагаа тодорлоо.ДАШТ-ий аваргын төлөөх тоглолтын эхний хагасын 19 дэх минутад Гризманны хийсэн торгуулийн цохилтыг Манджукич мөргөж өөрийн хаалганд авто гоол оруулснаар 1:0-ээр францчууд тэргүүлж эхэлсэн юм.

Хорватчуудын шургуу довтолгооны үр дүнд тоглолтын 28 дахь минутад Иван Перишич торгуулийн цохилтоос Францын хаалганд тэнцээний гоолыг оруулж үзэгч олны сэтгэлийг хөдөлгөсөн  төдийгүй фанатуудын цөсийг хөөргөж, тэмцээний уур амьсгалыг өөрчилж чадлаа.

Харин энэ тоглолтын 38 дахь минутад Перишичийн гар бөмбөгөнд хүрснээр Гризманн 11 метрээс торгуулийн цохилт хийж, амжилттай гоол оруулснаар 2:1-ээр францчууд тэргүүлж эхэлсэн.  Ийнхүү эхний хагас /45+3минут/ Францын шигшээгийн давамгайллаар өндөрлөв. Харин бөмбөг эзэмшилтээр Хорватын шигшээ баг илүүрхсэн юм.

Франц Хорватын хоёрдугаар хагасын тоглолтын 59 дэх минутад Погба, Хорватын хаалганд гоол хийснээр Францчууд 3:1-ээр хожиж эхэлсэн бол 65 дахь минутад Люка Эрнандесийн дамжуулалтаар  Мбаппе дахин гоол оруулснаар 4:1-ээр хорватчуудыг Францын шигшээ баг илэрхий давамгайлж эхэллээ.

Харин Хорватын шигшээгийн багийн уур амьсгалыг сэргээсэн гоолыг 69 дэх минутад Марио Манджукич Францын хаалгачийн алдааг ашиглан гоол хийж 4:2 болгож чадсан юм. Энэхүү түүхэн тоглолтын сүүлийн хагасын минутын турш хорватууд ширүүн довтолсон ч дахин гоол оруулж чадалгүй цаг өндөрлөснөөр Францын шигшээ баг 20 жилийн дараа 2 дахь удаагаа 2018 оны Дэлхийн аваргын “Алтан дагина” цомын эзэн боллоо.

 

Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий мөнгөн медалийн эзнээр тодорсон 4,2 саяхан хүн амтай Хорват улсын шигшээ багийн гайхамшигтай тоглолтын ур чадвар, өндөр зохион байгуулалт, тууштай зүтгэлийг дэлхий нийт талархан хүлээж авсан юм.

Тэмцээний төгсгөлд зохион байгуулагч орны ерөнхийлөгч Владимир Путин бүх тоглогчид, үзэгч, хөгжөөн дэмжигчдэд талархлаа илэрхийлээд Fan ID карттай гадаадын иргэн бүрт энэ оныг дуустал визгүйгээр ОХУ-д олон удаа зорчих эрх олгож байгаагаа зарласан юм. Энэ удаагийн ДАШТ-ий тасалбар авсан хүн бүрт “Fan ID” хэмээх карт дагалдаж байв.

 

 

 

Санал болгох мэдээ

Э.Батсүх: Авто замын эвдрэл гэмтэлд даац хэтрэлт хамгийн их нөлөөлдөг

Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын Авто замын ашиглалтын хэлтсийн дарга Э.Батсүхээс авто машины  даац хэтрэлттэй …