Наадмын сүлд дуу “Миний Монголын наадам”

Тулгар төр байгуулагдсаны 2225 жил, Их Монгол Улсын 810 жил, Тусгаар тогтнолын 105, Ардын хувьсгалын 95 жилийн Үндэсний их баяр наадамд зориулан бүтээсэн “Миний Монголын наадам” наадмын сүлд дууг энэ удаагийн видео мэдээ булангаараа хүргэж байна.

Рок поп, сонгодог урлаг, нийтийн дуучдын хамтран дуулсан энэхүү дууны клипэнд  УДЭТ, ҮДБЭЧ, ХЦДБЧ, ЦДБЭЧ-ын уран бүтээлчид болон уяачид, мэргэн харваачид, бөхчүүд оролцон тоглосон.

“Миний Монголын наадам” дууны аяыг УГЗ Л.Балхжав, үгийг СГЗ Ш.Гүрбазар бичсэн бол хөгжмийн найруулга, продюссераар хөгжмийн зохиолч СТА Б.Чинбат ажилласан юм.

Клипийг Улсын Драмын эрдмийн театр, Монголын театр урлагийн холбооны уран бүтээлчид бүтээж, дуу бичлэгийг New star, дүрс бичлэгийг Cross animation студийн хамт олон хийжээ.

 

Холбоотой мэдээлэл
2 Comments
  1. алтаа says

    Үнэхээр сэтгэл огшмоор сайхан дуу болсон байна лээ. Ийм сайхан уран бүтээл хийсэн нийт уран бүтээлчдэд баяр хүргэе

  2. Иргэн says

    Гоё

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.