Ерөнхий сайд шагай харвав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолыг үзэж, МҮОНРТВ-ээр ард түмэндээ баярын мэндчилгээ дэвшүүлэв.

Мөн Монгол Улсын ерөнхийлөгч болон УИХ-ын даргын хамтаар сурын талбайд зочилж, шагайн асарт саатан есөн тохой зайнаас шагай харвав.

Монгол Улсын Ерөнхий сайд наадамчин олонтойгоо гар барин мэндчилж, сур, шагайн харваан тамирчиддаа амжилт ерөөв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.