Асашёорюү Д.Дагвадоржид Япон улсаас Акита үүлдрийн гөлөг бэлэглэв

Японы мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга, Асашёорюү Д.Дагвадоржид өнгөрсөн зургадугаар сард Япон улсаас Акита үүлдрийн гөлөг бэлэглэхээр гөлөг бэлэглэхээр болсон юм. Тэгвэл энэ сарын 10-ний өдөр  Акита үүлдрийн гөлөг эзэндээ иржээ.

Тэрээр энэ тухайгаа өөрийн фэйсфүүк хуудаснаа”Акита үүлдрийн хөөрхөн гөлөг эзнээ олоод иржээ.За тэгээд Масао Монголд тавтай морил” хэмээн бичжээ.
Д.Дагвадоржид бэлэглэсэн гөлөг нь “Пёнчан-2018” Өвлийн XXIII олимпийн наадмаас алтан медаль хүртсэн ОХУ-ын уран гулгагч Алина Загитовад бэлэглэсэн хоёр сартай Масару хэмээх эм гөлөгний дүү аж. Түүнчлэн Акита үүлдрийн гөлөгийг Япон Улсын ерөнхий сайд Шинзо Абэ ОХУ-ын ерөнхийлөгч В. Путинд бэлэглэж байсан юм.

 

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.