Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан

2018 оны 07 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Улз голын хөндийгөөр 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 хэм,  Орхон Сэлэнгийн сав газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр 19-24 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо шивэрнэ. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 16-18 хэм дулаан байна.

Санал болгох мэдээ

Төв цэвэрлэх байгууламжийн Лаг дахин боловсруулах үйлдвэрийн төслийн ТЭЗҮ-г хүлээн авлаа

Өнгөрсөн оны энэ үед Улаанбаатар хотод “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт түншлэлийн форум” болсон билээ. Энэ …