Саудын Араб улсад анх удаа эмэгтэйчүүдийг нотариатчаар ажиллахыг зөвшөөрчээ

Саудын Араб улсад анх удаа эмэгтэйчүүдийг нотариатчаар ажиллахыг зөвшөөрсөн тухай “Ахбар24” цахим хуудас мэдээлжээ.

Тус улсын Хууль зүйн яам өчигдөр 12 эмэгтэйд нотариатчаар ажиллах зөвшөөрлийг олгосноор эдгээр эмэгтэй анх удаа нотариатчийн үүргийг гүйцэтгэх, баримт бичгийг баталгаажуулах эрхтэй болж байгаа аж. Саудын Арабд 1300 хүн л нотариатчаар ажиллах эрхтэй байдаг аж.

Жилийн өмнөөс Саудын Арабын эрх баригчид олон нийтийн амьдралд тэр дундаа эмэгтэйчүүдийн эрх үүргийг хөндсөн асуудалд томоохон өөрчлөлтүүдийг хийж эхэлсэн юм. Тухайлбал, тус улсын эмэгтэйчүүд анх удаа машин жолоодох, спортын арга хэмжээ, тоглолтуудад явах, армид алба хаах эрхтэй болсон юм.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.