Аврагчид агуйгаас дахин дөрвөн хүүхдийг амжилттай гаргажээ

Тайландын аврагчид үерт автсан Кхао Луанг гэдэг агуйд боогдоод байгаа 13 хүнээс дахин дөрвөн хүүхдийг гаргаж чадсан байна.

Аврах ажиллагааны 3 дугаар үе шат өнөөдөр эхэлж байгаа хэдий ч үлдсэн 5 хүнийг амжилттай гаргаж чадах эсэх нь тодорхойгүй байна.

Болсон явдлын тухайд сануулан дурдахад, үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтнууд 6 дугаар сарын 23-ны өдөр Кхао Луанг агуйн аман дээр нэг мотоцикл, хэд хэдэн унадаг дугуй болон спортын хэрэглэл байсныг олжээ. Тэд орон нутгийн хөл бөмбөгийн клубтэй холбогдон лавлахад, эдгээр мотоцикл, унадаг дугуй, спортын хэрэглэлүүд нь 12 сурагч ба тэдний дасгалжуулагчийнх мөн гэдгийг нотолсон байна. Хүүхдүүд болон тэдний дасгалжуулагчийн хоргодож буй агуй нь 10 км урт, хэд хэдэн амтай ба дотроо том хонгилуудтай учраас үерийн уснаас зугтан хоргодох боломжтой юм.

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …