Г.Өсөхбаяр, Ж.Мөнхбат нарын таван аварга барилдана

Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны бүртгэл өчигдөр дууслаа. Бөхийн барилдааны бүртгэлийг хоёр хоногийн турш Спортын төв ордонд авсан бөгөөд бөхчүүд өөрийн биеэр ирж бүртгүүлсэн юм.

Хүчит бөхийн барилдаанд 512 бөх барилдахаас дархан аварга Г.Өсөхбаяр болон О.Балжинням, Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат, Ч.Санжаадамба нарын аваргууд барилдахаар бүртгүүлсэн байна. Мөн улсын арслан Э.Оюунболд, Н.Батсуурь, П.Бүрэнтөгс нарын есөн арслан цолтнууд бүртгүүлжээ.

Улсын их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд аварга 5, арслан 9, гарьд 6, заан 9, харцага 17, начин 42, нийт улсын цолтон 88 бөх бүртгүүлсэн байна.

Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмын бөхийн барилдаан 13.00 цагаас Төв цэнгэлдэхэд эхэлнэ.

Санал болгох мэдээ

Төв цэвэрлэх байгууламжийн Лаг дахин боловсруулах үйлдвэрийн төслийн ТЭЗҮ-г хүлээн авлаа

Өнгөрсөн оны энэ үед Улаанбаатар хотод “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт түншлэлийн форум” болсон билээ. Энэ …