“Мянганы суут хүн Их Эзэн Чингис Хааны  аялал жуулчлалын цогцолбор”-ын загварыг Засгийн газраас баталлаа

Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэний санаачлагаар Хэнтий аймгийн Дадал суманд “Мянганы суут хүн Их Эзэн Чингис Хааны  аялал жуулчлалын цогцолбор”-ыг бүтээн  байгуулахаар болсон юм.

Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Монголын Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй Засгийн Газрын гишүүдэд “Мянганы суут хүн Их Эзэн Чингис Хааны  аялал жуулчлалын цогцолбор”-ын загварыг танилцуулж Засгийн газраас тус цогцолборын загварыг баталсан байна.

Уг төслийн санхүүжилтийг Азийн хөгжлийн банкнаас баталсан аж. Төслийн хүрээнд Монголын нууц товчоонд дурдагдсан түүхэн үйл явдал болсон түүх дурсгалт газруудыг хамруулсан аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүнүүдийг бий болгон аялал жуулчлалын үндэсний хүрээлэн байгуулах томоохон зорилтуудыг дэвшүүлжээ.

Г.Нараа

 

Санал болгох мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэхгүй

Үндэсний баялгийн сангийн анхдагч хуулийн төслийг 2024 оны дөрөвдүгээр сарын 3-нд Засгийн газраас УИХ-д өргөн …