МҮБХ: Дархан аварга Б.Бат-Эрдэнийн хууль бус наадмын түрүүнүүдийг хураалгахаар Ерөнхийлөгчид хандав

 

МҮБХ-ынхон өнөөдөр Дархан аварга Б.Бат-Эрдэнийн хууль бус наадмын түрүүнүүдийг хураалгаж, хохирсон бөхчүүдэд цолыг нөхөн олгуулахаар Ерөнхийлөгчид хандлаа.

Албан бичигтээ “Дархан аварга Б.Бат-Эрдэнэ нь 1987 оны Наадмын 4-ийн даваанд Москвагийн олимпийн мөнгөн медальт, улсын начин Жамцын Даваажавт өвдөг шороодсон ч тухайн үеийн МҮБХ-ны удирдлага, засуул, цэцүүд дахин барилдуулна гэж хууль бус шийдвэр гаргахад Ж.Даваажав: “…хаяж болдоггүй бөх юм бол дахин барилдаж яахын” гэж орхин явснаар дархан аварга Б.Бат-Эрдэнийг давсанд тооцож байжээ.

1993 оны 6 даваанд Ховд аймгийн харьяат, улсын начин Мөнхбаатарт наадамчин олны өмнө унахад тухайн үеийн МҮБХ-ны удирдлага, засуул, цэцүүд дархан аварга Б.Бат-Эрдэнийг давсан гэсэн хууль бус, илт үндэслэлгүй шийдвэр гаргаж улсын начин Мөнхбаатарыг хохироосон.

Архангай аймгийн харьяат улсын арслан Д.Мөнх-Эрдэнэтэй 5 удаа үзүүр түрүүнд үлдэж барилдахад тухайн үеийн МҮБХ-ны удирдлагууд Д.Мөнх-Эрдэнэ чамд арсланг чинь өгчихье, халх хүн 10 түрүүлэх гэж байна, дэмжээд унаад өг олон удаа дарамталж, шахаж, шантаажилсны үр дүнд дархан аварга Б.Бат-Эрдэнэ нь давж 5 удаа түрүүлж байсан.

Мөн үүнээс гадна Улсын Баяр Наадамд улсын гарьд Ц.Цэрэнпунцаг, төв аймгийн харьяат, улсын харцага Ж.Намжилдорж нараас мөн л дээрх аргаар дарамталж, шантаажилж, найраа хийж даваа авч, дээрх бөхчүүд, хөлс, хөдөлмөр, даваа, цол, боломжоороо хохирч үлдсэн байдаг” гэхчлэн олон ноцтой баримтуудыг дэлгэжээ.

Мөн тухайн үеийн барилдааны бичлэгийг ч хавсаргасан байна.

Ингээд архивын бичлэг болон Ерөнхийлөгчид хандсан албан бичгийг үзнэ үү.

Холбоотой мэдээлэл
4 Comments
  1. Anonymous says

    Erguu hugshin uhna Hurelbaatar.Naadam bolj bhad iim balai balai yum yaritsoon tuuj yavdag erguu mal chamaas uur bnuu.Tarhiig chini ugaasan nuhduud tghed ter talbai dotor avarguudtai mendchilgee devshuulchihsen gemgui tsarailtsan alhaj yavsan.kkk

  2. zochin says

    Erguu hugshin uhna Hurelbaatar.Naadam bolj bhad iim balai balai yum yaritsoon tuuj yavdag erguu mal chamaas uur bnuu.Tarhiig chini ugaasan nuhduud tghed ter talbai dotor avarguudtai mendchilgee devshuulchihsen gemgui tsarailtsan alhaj yavsan.kkk

  3. Зочин says

    Батэрдэнэ аваргын түрүүг хураавал монголд түрүүлсэн бөх гарахгүй дээ

  4. Зочин says

    Батэрдэнэ аварга өөрөө хүсээд зүтгэсэн бол 15 түрүү байсаан.Өсөхөө,Пунцаг,Сумьяа,Гантогтох,нарт тус бүр 1 удаа бууж өгсөн Сүхбатад допингдуулсан гээд бодоход л 5 түрүү байлаа даа.Тэгээд Баянаа шиг ам мэх болон янз бүрийн арга хэрэглээд чичрээд явсан бол 3 түрүү нэмээд авах байлаа .Бууж өгч байх үеэдээ бүгдийг нь л хаядаг байсан даа за тэгээд өөрөө ч ханачихсан байсан даа.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.