Европын хамгийн өндөр настай хүн өөд болжээ

Европын хамгийн өндөр настай эмэгтэй Итали улсад 116 насандаа таалал төгссөн тухай “Ansa” агентлаг мэдээлэв.

Итали эмэгтэй Жузеппина Проетто-Фрау нь энэ сарын 6-нд Флоренция мужийн төрөлх сууриндаа таалал төгсчээ. Тэрбээр Европын хамгийн өндөр настай хүнд тооцогддог байсан төдийгүй дэлхийн хамгийн өндөр настай хоёр дахь эмэгтэй байжээ. 1901 оны тавдугаар сарын 2-нд төрсөн 117 настай Япон эмэгтэй Тиё Мияко одоогоор дэлхийн хамгийн өндөр настай хүнд тооцогдож байна.

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …