Гар урлалын төв байгуулахыг уриалжээ

 Мьянмар улсын урлаг, гар урлалын холбооноос гар урлалын бүтээгдэхүүнийг Европ болон АНУ-ын зах зээлд гаргах боломжтойг харгалзан гар урлалын төв байгуулж, уг төрлийн үйлдвэрлэлийг дэмжихийг тус улсын засгийн газарт уриалсан тухай даваа гарагт “Синьхуа” агентлаг мэдээлэв.

Тус холбооны дэд ерөнхийлөгч У Меинт Суэ бизнес эрхлэгчидтэй уулзахдаа жижиг бизнес эрхлэгчдэд ногдуулах татварыг бууруулах юм уу татвараас чөлөөлөхийг уриалсан бөгөөд татвар нэмэгдсэн нь гар урлалын салбарын уналтад ороход ихээхэн нөлөөлсөн гэж тэмдэглэжээ. Мьянмар улсын урлаг, гар урлалын холбооноос  засгийн газарт хандан гар урлалын зах зээлийг дахин сэргэх хүртэл уг салбарыг татвараас түр чөлөөлөхийг хүссэн байна.

Өнөөгийн байдлаар, Мьянмарын гар урлалын үйлдвэрүүд нь ур чадвартай ажилчид хомсдолтой болон ийм төрлийн бүтээгдэхүүний эрэлт бага болсонтой холбоотойгоор үйл ажиллагаагаа зогсооход хүрээд байгаа юм байна. Тус улс нь модон сийлбэр, модон сав суулга, хивс, хивсэнцэр болон хатгамал зэрэг гар урлалын бүтээгдэхүүнүүдээрээ алдартай юм.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.